Мягмар, 2024-11-26
Эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

МАН мөрийн хөтөлбөртөө  "Ногоон эдийн засаг-эко хот"-ыг бий болгох дараахь зорилтуудыг тусгажээ. 
 
Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгож, эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлнэ.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжинэ.
Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг дэмжин хөгжүүлнэ.
Байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд тав тухтай зорчих орчныг бүрдүүлнэ.
Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан зорчих хэсэг, дугуйн зам болон зогсоолыг нэмэгдүүлнэ.
МАН-ын сонгуулийн штаб.

Эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
2020-06-21 17:49:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0