Мягмар, 2024-11-26
Ц.НЯМДОРЖ ТЭРГҮҮН ШАДАР САЙДААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙГОО ИЛЭРХИЙЛЖЭЭ

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хурааалтын үр дүнгээр парламентад 62 суудалтай болсон эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайдаар дахин томилогдлоо.
Одоо түүний өмнө Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнийг төлөвлөх, улмаар хамтран ажиллах сайд нараа тодруулах ажил тулгамдаад байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар үүнтэй холбоотой ээдрээтэй нөхцөл байдал үүсчээ. Учир нь УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшээгүй буюу нэр дэвшин ялагдсан МАН-ын ахмад улс төрчид Засгийн Газрын гишүүн-сайдаар ажиллахаар МАН-ын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд шахалт үзүүлж эхэлсэн байна. Тодруулбал сайдад горилогч ахмад улс төрчид нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, М.Билэгт, Ө.Энхтүвшин, Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир, Н.Ганбямба нар аж.
 
Тэр бүү хэл  Ч.Улаан Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад, Д.Хаянхярваа Зам Тээврийн Хөгжлийн сайдад, М.Билэгт Эрүүл Мэндийн юм уу? Боловсрол, Шинжлэх Ухаан, Спортын сайдад, Д.Тэрбишдагва Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн юм уу? эсвэл Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад , Д.Оюунхорол Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын  юм уу? эсвэл Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдад, Ө.Энхтүвшин Шадар сайд юм уу? эсвэл Боловсрол, Шинжлэх Ухаан, Спортын сайдад "санаатай" байгаагаа  МАН-ын удирдлагуудад илэрхийлсэн гэх. Түүнчлэн УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшээд ялагдсан Ц.Нямдорж Ерөнхий сайдын орлогч буюу Тэргүүн Шадар сайдаар ажиллах сонирхолтой байгаагаа биечлэн илэрхийлсэн байна.

Гэвч ийм байдлаар буюу ахмад улс төрчдөөр Засгийн Газрыг бүрдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болоод УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд таашаахгүй байгаа аж. Шинээр хэрэгжиж эхэлсэн Үндсэн Хуулийн заалт ёсоор бол эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө л гаргах юм.


Ц.НЯМДОРЖ ТЭРГҮҮН ШАДАР САЙДААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙГОО ИЛЭРХИЙЛЖЭЭ
2020-07-02 16:26:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 2
  • 2
  • 0
  • 3
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-04 16:56:11
    zochin: Nymdorj ******** ,******** bas dachin ********
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-03 21:25:07
    jack : hutsdag muu haltar we nasaaraa turiin alband bailaashdee chuluunduu garch chadahgui bna uu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-03 13:37:34
    Зочин: шуналын тулам хулгайч новш үхэж дхлд ороосой
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-03 10:17:58
    Зочин: амьдрал нь тэгширсэн хөгүчүүл одоо залууст байраа тавьж өгөөч дээ тэтгэвэртээ гаргахгүй дээ Н.Энхбаяраас дутах зүлй алга даа сэжгийн юм ард түмэн та нарыг боль гээд байгааг мэдрэхгүй банйа уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-03 09:22:41
    nyamka: odoo ene humuus bolison deer bha
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-03 08:58:54
    Зочин: Нямдоржийг НАМДАРЖ ав
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-02 21:39:57
    ????? : МУ-ЫН УЛС ТӨРД НЯМДОРЖ МОНГОЛЫН ТАЛААСАА МӨНХӨРХӨНӨ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-02 19:32:35
    Зочин: Нямдорж тэрбиш дагва хаянхярваа оюунхорол уулаан эд нарыг тэтгэвэрт нь суулга юу ч иийж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-02 17:28:14
    ????? : бүгд тэтгэвэрт гарсан нь дээр арай залуу хүмүүс тавих хэрэгтэй Билэгт, Оюунхорол ,,,, УЛААН ,ТЭРБИШДАВГА......болио
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-02 17:20:53
    mongol: za zailaa