УИХ-ын найм дахь удаагийн анхдугаар чуулганаар энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан МАН-аас Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, сонгосон юм. Ийнхүү түүнийг УИХ-ын даргаар дахин сонгогдсонд ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас баяр хүргэж, захидал илгээжээ.
ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч В.В. Игнатенко Монгол Улсын төрийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Байгалийн Улсын Их сургуулийг төгсөгч, хүндэт профессор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.
Г.Занданшатарт баяр хүргэж, ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас захидал илгээжээ |
|