Улсын баяр наадмын дараа улсын төсөвт тодотгол хийх нь ээ. УИХ-ын сонгуулиас өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөв тодотгохгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Сонгуулийн дараа нам нь олонх болж, шинэ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон, мөн Соёлын яам шинээр нэмж байгуулах учраас төсөв тодотгохоос өөр аргагүй хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар наадмын дараа буюу энэ сарын 20-доор юм уу ирэх сарын эхээр ээлжит бус чуулган хуралдаж төсөвт тодотгол хийхээр яригдаж байгаа гэнэ.
Улсын наадмын дараа төсөв тодотгоно |
|