АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа 10 дугаар Их хурлыг хуралдуулах болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Намын Их хурлаа наймдугаар сарын 23-ны өдөр зарлан хуралдуулахаар болжээ.Энэ тухай АН-ын дарга С.Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүтэц бүрэлдэхүүнээ томилж эхэлж байна. Гэхдээ 2020 оны УИХ-ын үр дүнгийн маргаан дуусаагүй байгаа. Энэ сонгуулир хууль зөрчсөн байх эсэх асуудлыг улс төрийн намууд хамтарч тогтоолгох тал дээр ажиллаж байгаа. Цаашид ч гэсэн энэ ажил үргэлжлэх байх. АН өнөөдөр улс төрийн хариуцлагатай хүчний хувьд улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж аливаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. АН дотоод үндсэн дүрэмтэй. Уг дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам. Гэхдээ өнөөдөр үндсэн дүрмийн бус аливаа үйл ажиллагааг бид хүлээн зөвшөөрөхгүй. АН-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд АН-ын үндсэн дүрмийн хүрээндээ холбогдох байгууллагууд шийдвэрээ гаргаж үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. АН үндсэн дүрмийнхээ дагуу намын Их хурлыг зарлан хуралдуулах ёстой.Намын даргын бүрэн эрхэндбий. Тиймээс долдугаар сарын 02-ны өдөр тушаалаа гаргасан. Тушаалд намын 10 дугаар Их хурлыг наймдугаар сарын 23-ны өдөр зарлан хуралдуулах тушаал гаргасан хэмээн уншиж танилцууллаа.
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал: АН-ын даргын сонгуулийг долдугаар сарын 6-9-ний хооронд Ардчилсан намын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн бүртгэл явагдана. Мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Ардчилсан намын шинэ даргын сонгуулийн санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдана. Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 мянган бүх гишүүн саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргахаар зохион байгуулна. АН-ын даргын бүртгэл өнөөдрөөс эхэлснийг мэдэгдэж байна.
АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж эхэлжээ |
|