Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим агентлагийн дарга нарыг томилсон байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг томилж, Н.Цагаанхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Төгссөн сургууль:
1985 – 1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, Түүх нийгмийн багш
1997 – 2000 онд МУИС-ийн докторантур, Улс төр судлаач
2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академи, Эрх зүйч
Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD
Ажлын туршлага
1983 – 1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч
1990 – 1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
1994 – 2000 онд Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал
2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх
2007 – 2009 онд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
2009 – 2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
2013 – 2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
2016 оноос Эрчим хүчний дэд сайд
Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос
МХЕГ-ын даргаар Т.Гантулгыг томилжээ |
|