Ардчилсан нам орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулав. Тэдний дотор 2020 оны сонгуульд өвдөг шороодогсод, цагтаа Эрдэнэтийнхнийг луйвардаж явсан Д.Алтанхуяг гээд зүсэн зүйл нь бүрдсэн нэр дэвшигчид олон байна. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваагийн хувьд Баянзүрх дүүргийн Засаг дарга байхаасаа хэл аманд өртөж, олны анхааралд орсон нэгэн. Дүүргийнхээ ажилтныг зодсон, дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа олон асуудалд холбогдсон ч Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхөөрөө ажилд авсан. Ийн тэрбээр Ерөнхийлөгчид зөвлөж байгаад 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон. Баянзүрхийн Пүрэвдаваа үнэхээр хийсэн ажилтай, хэлэх үгтэй байсан бол 2020 онд баянзүрхчүүд итгэл хүлээлгэж, түүнийг УИХ-ын гишүүн болгох байлаа. Гэвч тэрбээр дахин Баянзүрх дүүргээс илтгэл хүлээхийн тулд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр болов.
Налайх дүүрэгт Эрдэнэтийн иргэдийн луйвардаж, хэдэн жил луйврын хэргээ цэгцэлж чадахгүй явсан Д.Алтанхуягийг нэр дэвшүүлжээ. Орхон аймгийн иргэн Д.Алтанхуяг нь 10 жилийн өмнө 24500 иргэнээс 600 сая төгрөг босгож хуурамч хувьцаа гаргаж хууль бус компани байгуулан ард түмнийг залилсан хэрэгтэй. Энэ асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй, хохирсон иргэд нь ч өнөөдөр асуудлаа шийдүүлэхийг хүлээсээр байгаа.
НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Батцогтын хувьд 2020 оны сонгуульд АН-ын гишүүн З.Энхболдтой зуузай холбон Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хийсэн ажил, өөрийн гэсэн автортой болчхоор зүйл хийгээгүйг нь баянзүрхчүүд гадарлахын хувьд түүнд итгэл үзүүлээгүй. Гэвч тэрбээр дахин орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа нь энэ.
Тэднээс гадна УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байсан М.Тулгат дахин орон нутгийн сонгуулиар өрсөлдөхөөр болжээ. М.Тулгатын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Улс төрийн хүрээнд түүнийг “АПУ”-ийн хүн гэж тодотгодог. Тус компанийн банк бус байгууллагуудын үйл ажиллагааг хариуцдаг гэх яриа ч бий. Гэхдээ бас түүнийг З.Энхболдтой хамаатуулдаг. Түүнийг З.Энхболдын хамаарал бүхий гэгддэг “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашдаг гэх яриа ч бий. Хэний хамаарал байхаас үл хамаараад 2020 оны сонгуульд өвдөг шороодсон хэрнээ дахин нэр дэвшиж байгаа нь ялагдал, ёс зүйн этикгүй гэж тодорхойлж болохоор.
Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг шинжихэд ийм. Гэхдээ АН МАХН, ШИНЭ намуудтай эвссэн учраас тэдний нэр дэвшигчдийг энэ удаад онцлоогүй гэдгийг тодотгоё. Улс төрийн соёл, ёс зүй, АН-ын шинэчлэлийн төлөө гэгддэг эдгээр залуус эхлээд өөрсдийнхөө ёс зүйг нэг анхаараад үзэхэд гэмгүй л болов уу.
АН-ын “барцадтай” нэр дэвшигчид |
|