Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн гарын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өгч байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг тоймлон хүргэе.
-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг аравдугаар сарын 31-ийг дуустал сунгахаар болсон байна. Энэ хугацаанд агаарын болон газрын хилээ нээхгүй юм байна.
-Хил дотроо коронавирусийн халдварыг алдаагүй, ариутгал, хяналт өндөр байгааг үндэслээд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, урлаг спортын арга хэмжээ, олон нийтийн арга хэмжээ, үйлдвэрлэлийн байгууллага, бизнес, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимоор явуулах шийдвэр гаргажээ. Эл шийдвэр есдүгээр сарын 16-наас хэрэгжээд явах юм байна.
-Есдүгээр сарын 21-нээс улс даяар бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургууль, ЕБС-иудын сургалтыг танхимаар хичээллүүлж, хэвийн горимд шилжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлвэл, ажлын таван өдөр бүгдэд нь танхимаар хичээллэхээр болсон гэсэн үг. Үүнд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагаа хамаарах юм байна. Их, дээд сургуулийг аравдугаар сарын 4-нөөс эхлүүлэхээр тооцож байсныг есдүгээр сарын 21-нээс болгожээ.
-Тусгаарлалтын хугацаа 35 хоног буюу тусгаарлах байранд 21, гэртээ 14 хоног байгаа. Үүний гэрийн тусгаарлалтын 14 хоногийг хүчингүй болгож, зөвхөн тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар болжээ.
-Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах орчныг бүрдүүлэхийг бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ. Цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжоо дайчлан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох юм байна.
-Баар цэнгээний газрууд болон үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг хэвийн горимоор ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр болжээ. Тухайн бүс нутгийн онцгой комисс хуралдаж, ямар журмаар явуулахыг шийднэ.
асгийн газар: Гэрийн тусгаарлалтыг хүчингүй болгож, хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна |
|