Цар тахлын үед иргэдийн хандиваар цугларсан мөнгөнөөс Нийслэлийн удирдлагууд өөрсдөдөө сая, сая төгрөгийн урамшуулал хуваарилсан баримт ил болоод байгаа билээ.
Тодруулбал, С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа захирамж гаргаж, нэр бүхий 21 албан тушаалтанд тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Хамгийн гол нь иргэд, хүүхэд хөгшдийн өгсөн хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулсанд олон нийт бухимдалтай хандаж байна. Нийслэлийн онцгой комиссын дансанд төвлөрлөсөн хандив тусламжийн орлогоос 21 сая төгрөгийг доорх албан тушаалтнуудад урамшуулал болгон хуваарилахаар даалгасан байна.
Урамшуулал авсан нэр бүхий албан тушаалтнуудын зарим нь дансандаа нэг сая төгрөг орсноо ч мэдэхгүй байгаагаа учирлажээ. Мөн "иргэдийн хандивын мөнгөнөөс урамшуулал олгосныг мэдээгүй, буцаагаад өгчихье" зэргээр тайлбар өгсөн. Халдварын голомт дээр өдөр шөнөгүй ажиллаж, гол ажлыг гардан гүйцэтгэж байгаа жирийн нэгэн төрийн албан хаагч, онцгойгийн ажилчдыг урамшуулах байтал НЗДТГ болон нийслэлд харьяалагддаг дарга, захирлуудыг урамшуулсанд олон нийт дургүйцэж, эгдүүцэж байгаа юм.
Дарга нар өөрсдөдөө зориулж захирамж, гаргаж, урамшуулал аваад суух нь шударга явдал уу. Нөгөө талд, компаниуд орлогоосоо, хүүхдүүд хадгаламжаасаа, хөгшид нь тэтгэврийн мөнгөө хандивласан байхад тэр мөнгийг нь 21 даргад урамшуулал болгон тараах нь ёс зүйн хувьд байж болох уу?
Урамшуулал хуваарилсан нэр бүхий 21 албан тушаалтны жилийн орлого, хадгаламжийг ХОМ-ээс нь шүүж үзлээ. Зарим нь дансандаа нэг төгрөгийн урамшуулал орсныг мэдэхгүй байх нь аргагүй юм байна. Учир нь жилийн 100, 300 сая орлоготой албан тушаалтнууд цөөнгүй байна. Жишээ нь, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан жилийн 103 сая, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр жилийн 107 сая, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн захирал Д.Баярсайхан жилийн 344 сая төгрөгийн орлоготой юм байна.
Ингээд иргэдийн хандивын мөнгөнөөс сая төгрөгийн урамшуулал авсан 21 албан тушаалны жилийн орлого, хадгаламжтай танилцана уу.

Эх сурвалж: http://xacxom.iaac.mn
| Cая төгрөгийн урамшуулал авсан нийслэлийн 21 албан тушаалтны жилийн орлого, хадгаламж |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24