Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж, 21 аймаг болон хилийн боомтуудын албан хаагчидтай цахим сүлжээгээр холбогдон үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр Шадар сайд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах болон цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлоод талархал илэрхийлэв.
Түүнчлэн “Т.Гантулга дарга улс төр, төрийн ажлын туршлагатай хүн. Ажлаа дижитал шилжилт хийхээс эхлүүлж байгаа нь их чухал зүйл. Төр байгаа цагт нүд, чих нь болж хяналт шалгалт байж таарна. Гэхдээ ёс зүйн хэм хэмжээгээ сайтар баримталж ажиллах, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай үзүүлэх шаардлагатай” гээд дараах үүрэг чиглэлийг өглөө.
-Мэргэжлийн хяналтын байгууллагын боловсон хүчний бодлого тогтвортой, мэргэшсэн байхад анхаарах,
-Өвчин, осол гэмтэл гарсан ч төрийн нэрийн өмнөөс хамгийн түрүүнд очдог цөөхөн хэдэн байгууллагын нэг нь Мэргэжлийн хяналтын байгууллага. Тийм учраас албан хаагчдынхаа нийгмийн хамгааллын асуудал болон мэргэшүүлэх чиглэлд байнга анхаарч ажиллах,
-Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг Олон Улсын стандартад нийцүүлж, боловсронгуй болгох,
-Коронавируст халдварын улмаас хүнд нөхцөлд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүддээ зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй гэв.
| Я.Содбаатар: Төр байгаа цагт хяналт шалгалт байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24