Мягмар, 2024-11-26
Орон нутгийн сонгуульд 17,161 хүн нэр дэвшин өрсөлдөнө

Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-ны Пүрэв гарагт товлогдсон. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн дараах мэдээллийг өглөө. 
 
Тэрбээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг өмнө нь нэгдсэн хуулиар зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнх бие даасан хуулийн зохион байгуулагдаж байна. Энэ сонгуулийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн. 
 
Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо ажиллаж байна. Сумын 330, дүүргийн ес, хэсгийн 2141 хэсгийн хороо байна. Эдгээр хороодод нийт 18,534 хүн ажиллаж байна. Үүн дээр мэдээлэл технологийн баг нэмэгдээд нийт 21,234 хүн сонгууль зохион байгуулахад ажиллаж байна.
 
Үүн дээр УБЕГ-ын итгэмжлэгдсэн ажилтан болон цагдаагийн ажилтнууд нэмэгдэх юм. 
 
Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд, нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 20-ны дуустал явагдаад дууссан. 
 
Бүртгэсэн нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулах ажиллагаа орон даяар нэг өдөр зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 30-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж өгнө. 
 
Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7,353 буюу нийт улсын хэмжээнд 8,169 суудлын 17,161 хүн өрсөлдөх гэж байна. 
 
Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1,901,  сумын ИТХ-ын 7,062 мандатын төлөө найман намаас 14,388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөх тоо гарч байна" гэв. 
 
 

Орон нутгийн сонгуульд 17,161 хүн нэр дэвшин өрсөлдөнө
2020-09-25 12:35:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0