Лхагва, 2024-11-27
Т.Доржханд: ХҮН-ыг орон нутгийн сонгуулиас хасах шийдвэрийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа

ХҮН намаас НИТХ-ын 2020 оны сонгуульд оролцуулаагүй шүүгчийн захирамжийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ХҮН-ын дарга Б.Найдалаа: "ХҮН-ыг НИТХ-ын сонгуульд оруулахгүй байхаар улс төрийн зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байна. Шуурхай журмаар шүүгчийн захирамж гаргаж, манай намын орон нутгийн сонгуульд оролцох эрхийг түдгэлзүүлсэн . Бид орон нутгийн сонгуульд орохтой холбоотой бүх бичиг баримтыг хууль ёсны дагуу маш нямбай бүрдүүүлсэн. Манай намд дотор ямар ч хагарал маргаан тэмцэл огт байхгүй" гэлээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд:  "Хөдөлмөрийн Үндэсний Намыг НИТХ-ын 2020 оны сонгуульд оролцуулахаас татгалзаж байгаа нь  Монгол улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөө байх уу үгүй юу гэдэг ирмэг дээр ирснийг харуулж байна. Тиймээс ч бид өнөөдөр ардчиллаа хамгаалахаар энэ талбай дээр цуглаад байна.
 
Ер нь бол энэ үйлдлээс бид нартай нэгдэж, орон нутгийн сонгуульд оролцохгүй бол ер нь цаашдаа ямар ч сонгуульд оролцуулахгүй гэдэг мессеж тов тодорхой харагдаж байна. Ардчилсан нам, МАХН, ШИНЭ нам нэгдэж орон нутгийн сонгуульд оролцож байгаа. Бидэнд бас  энэ саналыг тавьсан. Бид нэгдэхгүй гэдэг хариултаа өгсөн.
Тиймээс ч энэ бүхний цаана Ардчилсан нам, бүр цаана нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэдгийг шууд хэлье. 
 
Хөдөлмөрийн Үндэсний Нам орон нутгийн сонгуульд оролцохоор бүх баримт бичгээ Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Гэтэл Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэх тухай шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч өчигдөр захирамж гаргаад зогсоочихлоо.Нэр дэвшсэн үйл ажиллагаагаа зогсоочих. Бид дараа нь шийдэж өгье гэдэг хөгийн улс төржсөн шийдвэр гаргаж байна. Захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэр нь Нийслэлийн Сонгуулийн Хороог үйл ажиллагаагаа зогсоо гэсэн үг юм." гэв.
Тус намын удирдлага нам дотроо онц байдал зарлаж буй бөгөөд улс төрийн тэмцлийн бүхий л хэлбэрээр сонгуульд оролцох эрхээ олж авахын төлөө эсэргүүцлээ илэрхийллээ.

Т.Доржханд: ХҮН-ыг орон нутгийн сонгуулиас хасах шийдвэрийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа
2020-09-30 14:54:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0