УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл мөн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар Шадар сайдын хийх мэдээлэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцжээ.
Хэлэлцсэн асуулуудын талаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр"Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл дээр манай бүлгийн гишүүд сайтар ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, манай гишүүд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгүй болсон гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газар өөр байр суурьтай байгаа. Мөн зээлжих зэрэглэл, төсвийн алдагдалд онцгой анхаарах шаардлагатай. Монголд хууль журам хэрэгжихээ байжээ. Хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажлыг Засгийн газар нь хариуцдаг. Гэтэл энэ Засгийн газар өнөөдөрхөн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээллээ гишүүдийн гар дээр өглөө. Уг нь долоо хоногийн өмнө өгсөн байх ёстой. Би орон нутагт ажиллаад ирсэн. Олон аймагт зуншлага тааруу, гантай байсан. Гантай байдал нь цаашдаа гамшиг болох эрсдэлтэй байна. Гамшгийн зэрэглэлийг тогтоож өг гэж 20 гаруй хоногийн өмнө хэлсэн.
Дарга нар хажуугаар онгоцоор нисээд л байдаг цөөн хэдэн гишүүн л ард түмэнтэйгээ ойр ажиллаж байна. "Монгол хүн хаана хүнд хэцүү байна тэнд Засгийн газар хүрч ажиллана" гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ хэцүү үед очиж ажиллаж байгаа нь харагдсангүй. Нөгөөтэйгүүр төр эдийн засагт оролцохоо илэрхийлсэн. Уг нь бид зах зээлийн эдийн засагтай, гантай газруудад л төрийн оролцож дутагдаж байна. Оройтсон хойно ямар ч тус хэрэггүй” гэлээ.
АН бүлэг: Ерөнхий сайд амлалтдаа хүрсэнгүй |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10