Мягмар, 2024-11-26
ХҮНамынхан Үндсэн хуулийн цэцэд ханджээ

ХҮНамаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн 27 хүнийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргасан. Гэвч нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулахын өмнөх өдөр Захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг түдгэлзүүлэх захирамж гаргасан юм. 
 
Тэд өнөөдөр Захиргааны хэргийн шүүхийн захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. 
 
 УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэхдээ "Монгол Улс ардчилсан сонгууль хийх боломжгүй болчихоод байна. Өчигдрийн байдлаар Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч нэг намын үйл ажиллагааг цаашлаад бүхэл бүтэн сонгуулийн үйл ажиллагааг гацааж байна. Нэгхэн шийдвэрээр. Цаашдаа Монгол Улсад ардчилал байх уу үгүй юу гэдэг асуултын тэмдгийн өмнө бид ирчихээд байна. 
 
Бид энэ асуудалд дуугүй сууж болохгүй. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Өнөөдөр ардчиллыг устгаж болохгүй.  Өчигдөр маш залуу эсэргүүцлээ илэрхийлсний дүнд Хөдөлмөрийн Үндэсний Нам дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авлаа. Харамсалтай нь, нийслэлийн сонгуульд оролцох эрх нээгдсэнгүй. 
 
Гишүүдэд хандаж уриалж байна. Ардчиллаа хамгаална гэдэг бол нэг намын асуудал биш. Маргааш хэсэг гишүүдийн хамтаар Шүүхийн шинэчлэлийн хуулийн төслийг өргөн барих болно.  Үүнийг яаралтайгаар хэлэлцүүлэх асуудлыг УИХ-ын даргад өргөн барих болно. Хөдөлмөрийн үндэсний намын тухайд Үндсэн хуулийн цэцэд, шүүгчид хариуцлага тооцдог байгууллагад тус тус хандаж байгаа. Мөн захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Хөндлөнгөөс шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх ёсзүй бидэнд байхгүй. Гэхдээ шүүхэд хэн нэгэн дуртайгаар нөлөөлдөг байдлыг таслан зогсоохын тулд тэмцэх болно" гэжээ.

ХҮНамынхан Үндсэн хуулийн цэцэд ханджээ
2020-10-01 16:12:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0