УИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдээр намын бүлгүүд өчигдөр байр сууриа нэгтгэсэн. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт эхэллээ.
Чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.
Намрын чуулган: Зарим хуулийн төсөл буцаах тухай хэлэлцэнэ |
|