Лхагва, 2024-11-27
Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг цуцлана

"Эрдэнэт" үйлдвэрт тавьсан онцгой дэглэмийг энэ долоо хоногт цуцлах гэнэ. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан дэгдэж 2019 оны гуравдугаар сард сүр дуулиантай онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь шалгасан. Уг нэг жил гаруйн хугацаанд онцгой дэглэм тогтоосон нэрийн дор тус үйлдвэрээс асар их мөнгийг эрх баригч нам авч сонгуульдаа ашигласан байж болзошгүй гэх хардлага яригдаж байв. Учир нь өнгөрсөн хугацаанд онцгой дэглэмийг хэд, хэдэн удаа сунгаж өнөөдрийг хүргэсэн. 

 

Харин энэ удаа онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ. 

 
Л.Оюун-Эрдэнийн хувьд "Эрдэнэт" үйлдвэрийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан. Уг ажлын хэсэг нь Худалдаа хөгжлийн банк Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 100 хувь өөрийн хөрөнгөөр авч чадаагүй Монгол банк, Хөгжлийн банк, Сангийн яамны мөнгөөр авсан байх магадлалтайг шалгаж тогтоожээ. Энэ дагуу анхан шатны шүүхийн шийдвэр ч гарсан байна. 

Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг цуцлана
2020-10-05 20:01:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0