Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчилна. Тэрбээр энэ сарын 9-10-нд айлчлахаар болсныг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тус яамны мэдээлснээр Гадаад хэргийн сайд Т.Мотэги нь бусад улс орнуудтай айлчлал товлолгүй, зөвхөн Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэрбээр манай улсад тав дахь удаагаа айлчлахаар болсон нь энэ билээ.
Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү нь манай улсад айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм. Айлчлалын үеэр хоёр орны стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар хэлэлцэх аж. Энэ удаагийн айлчлалыг цар тахлын үед зохион байгуулж байгаагаар онцлог тул өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиж мөрдөхөд Гадаад харилцааны яамнаас онцгой анхаарал хандуулж байгаа юм байна.
Японы Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна |
|