Лхагва, 2024-11-27
Х.Нямбаатар: Адьшаа гишүүн та шүүх эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх хүсэлтэй байгаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Өмнөх Засгийн газрын өргөн барьсан шүүхийн тухай хуулийг татахгүй, үргэлжлүүлэн хэлэлцээд явах саналыг Засгийн газар гаргажээ. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ш.Адьшаа гишүүнийг шүүх эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэх сонирхолтой байгаа гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Ганц Шүүхийн тухай хууль биш олон асуудал байгаа. Шинэ Засгийн газар, шинэ Их хурал бүрэлдсэн байхад өмнөх Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг яагаад буцааж татахгүй байгаа юм бэ?
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Их хурлын тухай болон УИХ-ын тухай хуулиа бариад л би хэлэлцүүлгээ хийж байгаа. Аргалсан, зальдсан юм байхгүй. Хуулиа уншиж, судал. Ц.Нямдорж гэдэг хувь гишүүн дахин сонгогдоогүй бол санаачилсан хуулийг нь буцааж байгаа. Засгийн газар бол залгамж чанартай. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөө татахгүй гэсэн. Хууль санаачлагчийн хувьд Засгийн газраас санал асуухад хуулийн төслөө татахгүй гэсэн юм шүү.
 
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Адьшаа гишүүн олонх шиг л аяглаад байгаа шүү. Олонх болсон Засгийн газар хуулийн төслөө үргэлжлүүлж хэлэлцэнэ гэдэг шийдвэрээ гаргачихсан. Та хэд олонх болохоороо ийм асуудалд өөрийнхөөрөө ханд. Таны зарим үйлдэл хэрээс хэтэрч байгаа шүү. Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга цэргийг солино, шалгалт оруулна. Та нарын Ардчилсан намын үед шалгалт оруулж, хүнийг нээнтэглэдэг зүйл байхаа больсон. Шүүхийн тухай хуулийг бид нэн даруй өөрчлөх ёстой. Өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан, би ажлын хэсэгт нь ороод ажиллаж байсан. Таны хүсэл маш тодорхой байгаа. Нэг хүний гарт шүүхийн бүх эрх мэдлийг төвлөрүүлье гэдэг зүйл л ярьж байгаа. Бид шүүхийг аль болох улс төрөөс ангид, хараат бус байлгах зарчим дээрээ байгаа. Цаашид ч энэ зарчим дээрээ байна.

Х.Нямбаатар: Адьшаа гишүүн та шүүх эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх хүсэлтэй байгаа
2020-10-06 13:04:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0