Даваа, 2024-11-25
БОХХААБХ: Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах товыг тогтоолоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн уралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан.

Тэрбээр, 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийндархан цаазат газарНөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газарОнгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуурТашгайн таван нуурЖаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолойХалхын таван уулБаяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолойСутай хайрхан уулЗотол хаан уулДулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан гэлээ.

заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр холбогдох яам, салбарын эрдэмтэн судлаачдыг хамруулсан 311 хүний хэлэлцүүлэг зохион байгуулж, тогтоолын төсөлд өгсөн саналыг тусгажээ.

Дээрхи газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7 хувь, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзлэх юм байна.

Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр хамгааллын менежментийгУИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын дагуу шинээр бүтэц орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр батлагдсан орон тоо, төсөвт багтаан хэрэгжүүлэх аж. 

Харин байгалийн нөөц газар болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй газруудын хамгааллын менежментийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Тогтоол батлагдсантай холбогдуулан “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолЗарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоол, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолын холбогдох хавсралтуудад өөрчлөлт орох юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг асуулт асууж, гишүүд байр сууриа илэрхийлсэний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжсэн учир, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар хэлэлцэв.

Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор нийтийн сонсголыг зохион байгуулах бөгөөд энэ өдрийн хуралдаанаар уг сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, сонсгол даргалагчийг томилж, хяналтын сонсголын товыг тогтоолоо.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг томилж, Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Батзориг нарыг сонгон Байнгын хорооны тогтоол баталлаа.

Мөн Байнгын хорооны тогтоолоор Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


БОХХААБХ: Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах товыг тогтоолоо
2019-01-16 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0