УИХ-ын 75 гишүүний 30 гаруй нь томилолт нэрийн дор орон нутгийн сонгуульд дайлаар мордсоноор Г.Занданшатарын танхим өнөөдрийн чуулганаа хуралдуулж чадахгүй цонхлоод байна. Томилолт нэрийн дор үндсэн ажлаа хийдүүлж яваа хүмүүс бол МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд юм.
УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд, Мягмар, Лхагва гаригт Байнгын хороод, Пүрэв, Баасан гаригт чуулган хуралдаж, хуулийн төслүүдээ хэлэлцдэг. Шаардлагатай тохиолдолд чуулганыг Пүрэв, Баасан гаригаас бусад өдрүүдэд ч хуралдуулах нь бий. Гэвч өчигдөр гишүүдийн ирц тааруугаас чуулганы хуралдааныг үдээс өмнөдөө “домоглоод” энэ өдрийн ажлаа дуусгасан бол өнөөдөр бүтэн “цонхоллоо”.
Энэ бол эрх баригчдын ард түмнээ басамжилж буй үйлдэл юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгууль бол УИХ-аас тусдаа асуудал. Гэтэл гишүүд сонгогдсон тойрог дээрээ оччихсон, боршур тараахаас эхлээд “Манай энэ төлөөлөгчийг сонгоод өгөөрэй” гээд сурталчилгаа хийж явна. Зарим нэг гишүүн нь тойрогтоо мөнгө тарааж байна гэх яриа ч сонсогдож буй.
МАН-ын гишүүд ажлаа хийдүүлж яваатай эвлэрэхгүй гэдгээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдрийн чуулганы хуралдааны үеэр сануулсан. Тэрбээр “Орон нутгийн томилолт авсан гээд байгаа гишүүд чинь орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна. Одоо орон нутгийн сонгуульд ялуулж өгвөл ингэнэ тэгнэ гэж яриад явж байна. Гишүүдээ дуудаач, 62 гишүүнээ цуглуулахгүй бол би өнөөдрийн хуралдаанд суухгүй. Орхон аймагт нэг гишүүн чинь очоод өдөр шөнөгүй сонгуулийн сурталчилгаа хийж байна. Ингэж болохгүй. Шударга бай” гэж хэлсэн билээ.
Уг нь УИХ –ын гишүүд өдийд Монгол Улсын 2021 оны төсөв, 2021 оны Мөнгөний бодлого зэрэг цаг хугацаатай уралдаж хэлэлцэх ёстой чухал төслүүд дээр ажиллан, толгой өөд татах завгүй суух ёстой ч үндсэн ажлаа орон нутгийн сонгуулиас дорд үзэв.

| Ирцгүй УИХ чуулганаа хуралдуулж чадсангүй |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24