Лхагва, 2024-11-27
Нийслэлийн үнэт хөрөнгийг нэмэх тактик

Орчин үеийн дэлхийн томоохон хотуудын хөгжлийн гол үзүүлэлтийн нэг нь ногоон байгууламж. Дэлхий нийтээрээ ногоон байгууламжаа нэмж, цөлжилт, дулаарал, агаарын бохирдлын эсрэг тэмцэж байна. Манай улсын нийслэл Улаанбаатарын хувьд хүн амын тоотой харьцуулахад ногоон байгууламж шаардлагатай хэмжээнээс хэд дахин бага ч жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр холбогдох байгууллагууд ажилласаар байгаа.
 
Улаанбаатар хотын 470,444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгийг 2019 онд 10-аад га-гаар нэмэгдүүлэв. Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай, Хөрөнгийн биржийн урд талын авто зам, Богд хааны ордон музей, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн, Чойжин ламын сүм музейн өмнөх талбай, Ахмадын холбооны нэртэй газар зэрэг хотын төвийн А зэрэглэлийн дээрх газруудыг нийтийн эзэмшилд авч ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулав. Тоо дурдахад, 2015 оны сүүлчээр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 1.7 ам метр байсныг өнгөрсөн 4 жилд алхам алхмаар нэмэгдүүлсээр 2019 он гэхэд 4.3 ам метрт хүргээд байгаа юм.
 
Энэ бол Улаанбаатарыг ногоон хот болгож, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөл боломжийг бий болгож байгаа томоохон ажлын эхлэл. Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотын экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, амьдралын таатай орчинг бүрдүүлсэн ногоон хот болгох томоохон зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, “Шарилжгүй Улаанбаатар” аяныг үргэлжлүүлэхээ мөрийн хөтөлбөртөө онцолсон байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил дээрээ тулгуурлан ийнхүү ногоон Улаанбаатар болохоор зорьж байна. Нийслэлийн үл хөдлөх үнэт хөрөнгө болсон ногоон байгууламжуудад Нийслэлийн Монгол Ардын Нам онцгой анхаарч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө онцолсон байна.
 
Дэлхийн хөгжилтэй ихэнх орон ногоон байгууламжид онцгой анхаардаг. Тухайлбал, Өмнөд Солонгос улс Сөүл хотынхоо ногоон байгууламжид жилд дунджаар 150 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин Австралийн Мельбурн хот 30 мянган мод тарьж, байшингуудын дээврийг зүлэгжүүлэх гэсэн хоёр аргаар ногоон байгууламжийн асуудлаа шийдсэн байна.
 
Ногоон байгууламж нь агаарыг цэвэрлэж, чийгшүүлэн, салхины хүчийг сааруулж, дуу чимээг бууруулан, хүмүүс амрах таатай нөхцөл бүрдүүлдэг бөгөөд хотын амьдралын чанарын гол үзүүлэлтүүдийн дунд хот тохижилт, тэр дундаа ногоон байгууламж эхний байр эзэлдэг юм.

Нийслэлийн үнэт хөрөнгийг нэмэх тактик
2020-10-12 10:22:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0