Лхагва, 2024-11-27
ТЕГ: Санал тоолох машиныг хакердах боломжгүй

 ТЕГ-аас мэдээлэл хийлээ. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү "ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа гэсэн мэдээлэл гарсан. Мөн Хэвтүүл хөдөлгөөний зохицуулагч, АН, МАХН-аас мэдээлэл хийж, сонгуулийн хар машиныг хакерддаг гэсэн мэдээлэл хийсэн. Тодруулбал, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байна гэсэн мэдээлэл хийсэн. 

Санал тоолох машиныг хакердах боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Энэ төхөөрөмжийг сонгуулийн үйл ажиллагаанд 2012 оноос хойш ашиглаж байгаа. Үүнээс хойш явагдаж байгаа Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн, УИХ-д ашигласан. Сонгууль бүрийн дараа маргаан гарахад шалгалт явуулахад ямар нэгэн зөрүү, зөрчил гарч байгаагүй. Машиныг хакердах ямар ч боломжгүй. 

Харин санал тоолох машиныг хакердана хэмээх аудио бичлэгийг өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдсон хүмүүс ашиг сонжоо олох зорилгоор бусдад итгэж үнэмшүүлэх замаар бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгаж байгаа. Уг этгээдүүд машинд халдах ямар ч боломжгүй гэдгээ мэдэж байсан. Хуульд заасны дагуу залилангийн гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн" гэлээ. 


ТЕГ: Санал тоолох машиныг хакердах боломжгүй
2020-10-13 18:36:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0