Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аар МАН нийслэлд 34, 21 аймгийн 13-т, 185 суманд ялалт байгуулсан. Харин найман аймаг, 140 гаруй суманд ялагдал хүлээсэн юм.
Тэгвэл орон нутагт ялагдал хүлээлсэн орон нутгийн намын удирдлагууд хариуцлага хүлээнэ гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Тэрбээр "Парламентын сонгуулиас хойшхи дөрөвхөн сарын дараа тодорхой үр дүнгүүд гарч байна. Өмнөх сонгуулиар МАН 20 аймагт ялалт байгуулсан. Энэ удаад найман аймагт ялагдсан. Үүнийг
Нэгдүгээрт, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тухайн аймаг орон нутгийг удирдсан удирдлагуудад иргэд дүнгээ тавилаа.
Хоёрдугаарт, Увс, Хөвсгөл, Архангай аймагт манай намд харьяалагдаж байсан зарим хүн бие даан өрсөлдөж намынхаа саналыг хуваалаа.
Гуравдугаарт, Орон нутгийн намын түвшинд дотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа. Намын дүрмийн заалтын дагуу аймаг орон нутагт ялагдал хүлээсэн удирдлагууд хариуцлагаа хүлээж 30 хоногийн дотор огцорно" гэсэн юм.
| Д.Амарбаясгалан: Ялагдал хүлээсэн орон нутгийн удирдлагууд хариуцлагаа хүлээж, огцорно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24