Даваа, 2024-11-25
Д.Сугар: Цэцийн гишүүнээc чөлөөлөгдсөнөөс хойш ямар ч мэдүүлэг өгөөгүй

Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа 2018.05.09-ний өдрөөр дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон билээ. Д.Сугарын хувьд өнгөрсөн сарын 20-ны өдрөөр албан ажлаа дуусгавар болгож, цэцийн гишүүний үүргээс бүрэн чөлөөлөгдсөн байна.

Түүнийг цэцийн гишүүн байх үед Прокурорын байгууллагаас “МИАТ” ТӨХК-ийн “Дайны эрсдэлийн сан”-гаас алга болсон гэгддэг 700 сая ам.долларын асуудалтай нь холбогдуулан ҮХЦ-ийн цэцийн гишүүнээс нь чөлөөлж, шалгах хүсэлт гаргасан байдаг. Гэвч ҮХЦ бүрэн эрхийнхээ хүрээнд Прокурорын байгууллагын саналыг хүлээж аваагүй юм.

Улмаар "Жаст"-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан өмнөд африкийн “Стандарт” банкнаас нийт 109 сая ам.долларын зээл авсан асуудалд гэрээний зарим хэсэгт Д.Сугар гарын зурсан нь тогтоогдсон  гэх мэдээлэл явдаг. Үүнтэй холбогдуулан тухайн үед Төрийн өмчийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг шалгаж, хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл явдаг билээ. Гэвч түүнийг шалгах асуудал цэцийн гишүүний бүрэн эрхээр хаалт тавигдаж, өнөөг хүрсэн билээ.

Тиймээс ч Д.Сугарыг цэцийн гишүүнээс чөлөөлөнгүүт АТГ-аас шалгаж эхэлнэ гэсэн хүлээлт байсан юм. Энэ талаар ҮХЦ-ийн гишүүн асан Д.Сугараас тодруулахад, “Би цэцийн гишүүн байхдаа ч шалгуулахад бэлэн гэдгээ хэлж байсан. Намайг бүрэн бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөс хойш АТГ-аас мэдүүлэг аваагүй. Хууль, шүүхийн байгууллагаас ямар нэгэн байдлаар шалгасан зүйл байхгүй.

Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дээр гарын үсэг нь хуурамч гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоочихсон. Одоо энгийн иргэн болсон тул амар тайван амьдармаар байна” гэсэн хариулт өглөө.

 


Д.Сугар: Цэцийн гишүүнээc чөлөөлөгдсөнөөс хойш ямар ч мэдүүлэг өгөөгүй
2018-06-21 13:50:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0