Лхагва, 2024-11-27
Үе үеийн УИХ-ын дарга нар шинээр байгуулсан "Хуралдай" танхимдаа анхны уулзалтаа хийв

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Их хуралдай зөвлөлдөх танхимыг байгуулсан билээ. Уг зөвлөлдөх танхим өнөөдөр /2020.10.21/ анхны уулзалтаа хийлээ.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны 9 дүгээр сарын 22-нд хийсэн уулзалтаас гарсан саналуудын дагуу хийж буй ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Үүний дараа Хуралдай зөвлөлдөх танхимын дүрмийн төслийн талаар хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ.

 

Гэрэл зургийн эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцаж, улиралд нэгээс доошгүй уулзаж зөвлөлдөж байх нь зүйтэй хэмээн үе үеийн УИХ-ын дарга нар үзлээ. Танхимын гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн тусгаж  дүрмийн төслийг хүргүүлэхээр боллоо.

 

Гэрэл зургийн эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Үүнээс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын талаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан танилцуулсан юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргаж эхэлсэн “Мэдээлэл судалгаа’’ сэтгүүлийн талаар танилцуулж, санал солилцсноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.

Ташрамд дурдахад үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын Хуралдай зөвлөлдөх танхим нь Монгол Улсын Парламентын тогтолцоог бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үе үеийн УИХ-ын дарга нар санал бодлоо солилцох,  ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах сайн дурын механиз билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Үе үеийн УИХ-ын дарга нар шинээр байгуулсан "Хуралдай" танхимдаа анхны уулзалтаа хийв
2020-10-21 17:48:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0