Лхагва, 2024-11-27
Сонгинохайрхан дүүрэгт ирэх зургаадугаар сард нөхөн сонгууль явуулна

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаанаас хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан билээ. Уг саналыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн эцэслэнэ. 
Хотын даргад нэр дэвшүүлэх хүний нэр тодорхой болохтой зэрэгцэн нөхөн сонгуулийн асуудал анхаарал татаж эхлэв. 
УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох улс төрийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргах нь гарцаагүй. Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй учир Д.Сумъяабазар гишүүн бүрэн эрхээсээ татгалзах нь. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах болоод байна. Тус тойрог нь гурван мандаттай бөгөөд Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар тус тойргоос сонгогдсон юм.
Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах хариултыг өглөө. 
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Манай намын дүрэмд намын дарга Засаг дарга юм уу Ерөнхий сайд болдог зарчим бий. Гэхдээ олны итгэл авсан парламентын гишүүн хүн Нийслэлийн Засаг даргад нэр дэвшвэл яах вэ гэдэг асуудал байна. 
Энэ асуудлыг намын УЗ-ийн хурлаар нухацтай ярих байх. Хоёрдугаарт, хэрэв хотын дарга болбол УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарна. Энэ зарчмын дагуу явна гэж бодож байна. 
Хууль зүйн хүрээнд хотын даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр гаргамагц УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ хэлэлцээд мэдээж чөлөөлнө. 
Дараа нь нөхөн сонгууль явагдана. Сонгууль жилд хоёр удаа явагдаж байгаа. Зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд сонгууль явагдана. 
УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой" гэв. 

2020-10-22 14:32:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0