УИХ-ын гишүүн З.Нарантуяа ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газрын Залуучуудын бодлогын сайд Александр Попов болон “Монгол хурандаа” нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны найрсаг харилцаа, түүний дотор Монгол, Оросын хүүхэд, залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд харилцан туршлага судлах талаар санал солилцов.

Эрхүү хотноо 1981 онд болсон хоёр орны хамтарсан “Найрамдал” наадмын

ойн арга хэмжээг зохион байгуулахаар Эрхүү мужийн Амбан захирагчаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гээд “Бид Халхын голын байлдаанд оролцож байсан хүмүүсийн төрөл, төрөгсдийг хайж байгаа. Та бүхний дэмжлэгтэйгээр уг түүхэн ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулна гэж итгэж байна” хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа хоёр орны залуусын харилцааг хөгжүүлэн, бэхжүүлэх хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, энэ хүрээнд багш, сурагчдын солилцооны хөтөлбөрийг идэвхжүүлэх боломжтойг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| УИХ-ын гишүүн З.Нарантуяа Эрхүү мужийн Залуучуудын бодлогын сайд А.Поповыг хүлээн авч уулзлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24