Лхагва, 2024-11-27
Д.Сумъяабазар: Хотын түгжрэлийг хамгийн түрүүнд шийднэ

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар өнөөдөр Хотын даргад Д.Сумъяабазарыг 71.33 хувиар томилуулах саналыг баталсан юм. Энэ үеэр эрх баригч нам болон сөрөг хүчний намын  төлөөлөгчдийн байр суурийг авлаа.
Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:
- Би хууль зөрчиж, нэр дэвшсэн асуудал огт байхгүй. Нэр дэвших процесс явж байгаа.  Ерөнхий сайдад өнөөдөр албан ёсоор анхдугаар хуралдаанаар баталсан саналаа хүргүүлэх байх. Ирэх долоо хоногтоо хотын даргыг батламжлах асуудал яригдаж байх гэж бодож байна. Би  Улсын их хурлын даргад өргөдлөө хүлээлгэн өгөхөөр уулзалтын цаг авсан. Хоёрдугаарт, хотын даргаар томилогдвол хамгийн түрүүн замын түгжрэлийг шийдэхийн төлөө ажиллана. Хотын түгжрэлийн асуудлыг тийм амар шийдвэрлэхгүй нь тодорхой. Энэ асуудлыг Улсын их хурлын түвшинд холбогдох хууль эрх зүйн талаас зохицуулалт хийнэ. Засгийн газрын түвшинд ямар чиглэл өгч ажиллахаас гадна нийслэл, орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэнэ.
 
Би 2008 онд МАН-ын Сонгинохайрхан дүүрэгт үүрийн дарга хийж байсан. Өнгөрөгч 2012 онд тус дүүрэгт Ардчилсан намын хорооны дарга, 2013-2017 онд нийслэлийн МАН-ын нарийн бичгийн дарга, 2018 оноос нийслэлийн МАН-ын хороог удирдаж байгаа. Тэгэхээр МАН-ын зарчим, дүрэм, журам чухал. Мөн ажлын туршлага, хувь хүний ёс суртахуун зэрэг олон зүйлийг харгалзан үзсэн байх. Нийслэлийн намын хороог ахалж байгаагийн хувьд хариуцлагаа бүрэн дүүрэн хариуцахаас гадна сонгуульд ялсан нийслэл дэх намын дарга өөрөө Засаг дарга байх ёстой гэдэг зарчмын асуудал тавигдсан. Хэвлэлд 50-иад хоногийн өмнө ярилцлага өгөхдөө хувь хүний байр сууриа илэрхийлсэн. Ийм нөхцөл байдал үүснэ гэж бодоогүй байсан” гэлээ.
 
 

Д.Сумъяабазар: Хотын түгжрэлийг хамгийн түрүүнд шийднэ
2020-10-23 15:48:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0