УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар утааг дорвитойхон бууруулсан шиг түгжрэлийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтраад бууруулах боломж байна гэдгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр хэллээ.
Улаанбаатарчуудын өмнө тулгамдаж буй томоохон асуудлын нэг нь түгжрэлийг бууруулах ямар боломж байгаа талаар хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Татвараа төлөөд л байдаг. Гэтэл түгжрэлд хамаг ажил, амьдралаа барж байна шүү дээ. Уурлахгүй, бухимдахгүй гээд яах юм бэ. Сангийн сайдаас асууя. 2021, 2022 онд утааны асуудлыг шийдсэн шигээ зоригтойхон дайраад түгжрэлийг шийдэх боломж байгаагүй юм уу. Нэг асуудлыг барьж аваад шийдэх боломж байхгүй юу. Зоригтойхон дайрвал шийдэх боломж байна гэж харж байна. Хувийн хэвшлийг дэмжих, хувийн хэвшлээр зам бариулах боломж байна. Замын асуудлыг хувийн хэвшилд боломж гаргаж өгвөл шийдэж болно. Ийм боломжийг нь гаргаж өгөөч ээ” гэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бид 2018 оны төсөв бол өр дарах, сургууль цэцэрлэгийн хангамжийг нэмэгдүүлэх, 2019 оны төсөв утааг бууруулах, 2020 оны төсөв коронавирусийн эрсдлээс сэргийлэх, 2021 оны төсвийг түгжрэлийг шийдвэрлэх чиглэлд ажиллая гэж төлөвлөсөн. Олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалсан. Тодорхой бүрэн шийдлийг харж, гарах үр дүнг харж байж зарлах нь зүйтэй гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Ж.Ганбаатар: “Татвараа төлөөд л байдаг. Гэтэл түгжрэлд хамаг ажил, амьдралаа барж байна |
|