Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хотын удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд саналаа хүргүүлсэн.
Энэ дагуу Нийслэлийн МАН-ын хорооны өчигдрийн хуралдаанаар хотын орлогч даргаар Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, дээрх нэр дэвшигчдийг томилох бөгөөд өнөөдөр хуралдах магадлалтай байгаа бөгөөд хараахан хурлын тов гараагүй байна.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бол Н.Баярчимэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.
7 Tweet
Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилохоор дэмжжээ |
|