Лхагва, 2024-11-27
Х.Ганхуяг: Аль нэг сайдын амбийцаас болж төрийн ажил гацаанд орох уу

Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг төрийн үйлчилгээг цахим шилжилтэд шилжүүлэхэд ирэх оны төсөвт хэдэн төгрөг тусгасан талаар тодрууллаа. 
 
"Цахим шилжилтийн хүрээнд дараа жил төрийн 500 гаруй үйлчилгээг цахимжуулна гэж яриад байна. E-Mongolia гэж апп гарсан байхад яам болгон тус тусдаа амбийц хөөж байна байна. Тухайлбал hudulmur-halamj.gov.mn зэрэг. Нэг бодлогоор явах ёстой юм биш үү. Яагаад тус тусдаа ажил болоод байна. Үүн дээр Сангийн яамнаас хяналт тавьж байгаа юу. Энэ давхардлыг яаж арилгах вэ. Аль нэг сайдын хувийн амбийцээс болоод төрийн ажил гацаанд орох эсвэл салангид болох уу гэдгийг анхаараарай" гэв.
 
Харин үүний хариуд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим шилжилт гэдэг бол ганц хүний хийдэг ажил биш тиймээс төрийн байгууллагын дарга, сайд нарыг дижитал болгох эрмэлзэл, амбийц гаргаасай гэж бодож байна гэж хэллээ. 
Түүнчлэн цахим шилжилтийн хүрээнд нийт 42 тэрбум төгрөг төсөвлөж байгаа аж. Үүн дээр нэмэгдээд шилэн кабелжуулах, орон нутгийн сургуулиудыг интернетэд холбох зэрэг урсгал зардал мөн нэмэгдэнэ гэдгийг Сангийн сайд онцоллоо. 

Х.Ганхуяг: Аль нэг сайдын амбийцаас болж төрийн ажил гацаанд орох уу
2020-10-28 14:40:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0