Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томилж, өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өглөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон батлан хамгаалах салбарын алба хаагчид оролцсон юм.
Арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тус салбарын төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх суурь нь орон нутгийн цэргийн штабын ажиллагаа байдаг юм. Ер нь эх орноо хайрлах, хамгаалах сэтгэлгээ, эх орныхоо аюулгүй байдлыг хангахад хүч нэмрээ зарцуулах нь ямар онцгой вэ гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал ажил. Ялангуяа, улсын нийт хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад зэвсэгт техникээс гадна иргэн бүрийн оролцоонд тулгуурладаг. Орон нутаг бүр, иргэн бүр батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болдог учраас нийслэлийн Цэргийн штабын даргын ажлыг хүлээлцэх үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг юм. Улаанбаатар хот үргэлж мандан бадрахад та бидний хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж, нийслэлийн Цэргийн штабын хамт олонд амжилт хүсье. Батлан хамгаалах салбарын алба хаагчид эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Тиймээс эргээд энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн баталгааг хамтран шийдэх нь чухал” гэв.
Ташрамд дурдахад, 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-25-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн. Цэргийн насны залуусын 96 хувь нь бүртгэлд хамрагдсан аж. Нийслэлийн Цэргийн штабаас энэ удаагийн цэрэг татлагын үеэр өөрсдийн хүсэлтээр цэргийн албанд явсан оюутан олон байсныг онцоллоо. Мөн өнөө жилээс иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах зэрэг олон ажлыг эхлүүлсэн.
Энэ талаар нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр “Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах салбарын бодлогыг үргэлжлүүлэх, иргэн бүрт салбарын үйлчилгээг үзүүлэхэд Цэргийн штаб ихэд анхаарч ажилладаг. Өнгөрсөн жилүүд батлан хамгаалах салбарт эрх зүйн шинэчлэлийн жилүүд байлаа. Одоо хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхээс авхуулаад цаашид олон ажил, арга хэмжээ зохион байгуулах он жилүүд эхэлж байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан хийж бүтээх ажил олон байна. Тиймээс тухайн ажлуудыг эхнээс нь хэрэгжүүлж ажиллана” гэв.
| Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томиллоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24