Лхагва, 2024-11-27
Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд томилогдлоо

Засгийн газрын өнөөдрийн /10.28/  хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хоёр гишүүнийг томилжээ.
 
"ЖиПи Морган"-д ажиллаж байсан н.Баясгалан, н.Ган-Очир нарыг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон байна. Нийт 46 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлснээс дээрх хоёр хүнийг сонгосон аж.
 
“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.
 
Сонгон шалгаруулалтыг өнгөрөгч есдүгээр сард зарласны дагуу хоёр төлөөллийг Засгийн газраас томилжээ.
 
Сонгон шалгаруултад нэр дэвшигчдэд геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан; Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай байх зэрэг шалгуурыг тавьсан. 

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд томилогдлоо
2020-10-28 16:40:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0