Мягмар, 2024-11-26
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Төрийн албаны тухай хуулийн талаарх сургалтад хамрагдав

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 80 дугаар захирамжаар “Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны сургалтын ерөнхий төлөвлөгөө” батлагдсан. Энэ дагуу Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон зарим хууль, тогтоомжийн талаар ерөнхий мэдээлэл өгөх сургалтыг өнөөдөр (2019.03.01) зохион байгууллаа. 

   Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал сургалтыг удирдан явуулав. Тэрбээр “Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны сургалтын ерөнхий төлөвлөгөө”-ний агуулгын талаар ерөнхий мэдээлэл өгч, өнөөдрийн сургалтын хөтөлбөрийг танилцуулсан юм. “Тамгын газрын зөвлөхийн сургалт”, “Тамгын газрын ажилтны сургалт”, “Салбар дундын мэдлэг эзэмшүүлэх сургалт” агуулгын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар 2019 онд ажилтан бүрийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж чадавхжуулахын зэрэгцээ хувь хүний хөгжлийг дэмжихээр төлөвлөсөн байна. 

Дараа нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн талаар ерөнхий мэдээллийг танилцууллаа. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах дээрх хуулийн шинэчилсэн найруулга нь 7 хэсэг, 23 бүлэг, 77 зүйлтэй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм. 

   Үргэлжлүүлэн Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс батлан гаргасан дүрэм, журмын талаар Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Г.Зоригтбаатар, Албан тушаалын тодорхойлолт боловсруулах, төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тусгай шаардлагын талаар Төрийн албаны зөвлөлийн ахлах референт А.Амармэнд нар тус тус танилцууллаа. 

    Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан сургалтад хамргадсан Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд зарим зүйлийг тодруулж, асуулт асууж хариулт авсан юм. 

    Энэ удаагийн сургалтын төгсгөлд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Р.Болормаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн талаарх ерөнхий мэдээллийг нийт ажилтнуудад танилцуулсан. 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Төрийн албаны тухай хуулийн талаарх сургалтад хамрагдав
2019-03-01 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0