УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн асуусан асуултад сайд, холбогдох яам, агентлагийн дарга, мэргэжилтнүүд тодорхой хариулж мэдэхгүй тойруулж бултах, санаатай санаагүй төөрөгдүүлж мэдэн будилах явдал бишгүй гардаг. Гишүүд ч чуулганы дэгээ мэддэггүйгээс асуултдаа бүрэн дүүрэн хариулт авч чадахгүй өнгөрөх явдал бий.
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Европ руу татваргүй гаргадаг 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний асуудал яригдах үед энэ явдал давтагдсан юм. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэрвээ төрийн эрх барих дээд байгууллагад худал хэлэх, ард түмнийг хууран мэхэлж, буруу ташаа мэдээлэл өгвөл төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авна гэсэн хариуцлагын заалт тусгасан байгаа. Мөн гишүүдийн асуултад зөвхөн сайд хариулна, хуралдаан даргалагчаас зөвшөөрөл өгвөл холбогдох албан тушаалтан хариулт өгөх боломжтой байдаг. Хэрэв асуултад бүрэн гүйцэд хариулаагүй бол 2 хоногийн хугацаанд албан бичгээр хариулт өгч байх хэрэгтэй” гэсэн юм.
Өөх ч биш булчирхай ч биш бөөрөнхий хариулт өгч бүрхэгдүүлдэг төрийн албаны “амьгүй албат”-уудыг дэгийн хуулиар “дэглэх” зохицуулалттай болсныг ийнхүү С.Бямбацогт гишүүн хатуухан санууллаа. Нүд хуурч, ээлж өнгөрөөж ажил хийдүүлдэг дарга нарыг “айлгах” хуулиа хэрэгжүүлэх талаар тэрбээр гишүүдэд ийнхүү хичээл заав.
| С.Бямбацогт гишүүдэд хичээл заав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24