УУХҮ-ийн сайд Г.Ёндон хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төсвийн мөнгөөр төлсөн асуудал олны дургүйцлийг хүргэж байна. Тодруулбал, тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдож байсан бөгөөд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш ердөө тавхан сарын дараа байгууллагынхаа 10.700.000 мянган төгрөгөөр "Гёте" бүрэн дунд сургуульд сурдаг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн баримт ил болсон юм.
Тиймээс иргэдийн зүгээс УУХҮ-ийн сайд Г.Ёндонд хариуцлага тооцох, төсвийн мөнгийг буцааж төлүүлэхийг шаардаж байгаа билээ.
Энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл авсан. Ингээд зөрчил гаргасан байж болзошгүй асуудалд шалгалт хийх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ төрийн өмчит компаниуд ашигтай ажиллавал ямар нэгэн байдлаар ажилчдаа урамшуулдаг нь дэлхийн жишиг. Мэдээж энэ нь Г.Ёндон сайдыг зөвтгөж байгаа хэрэг биш. Одоо байгаа албан тушаалтай нь хариуцлага тооцно гэхээр сайд болсоноосоо хойш биш төлбөрөө төлүүлээгүй. Цаашдаа энэ асуудлыг таслан зогсоохыг Ерөнхий сайд үүрэг болгосон" гэлээ.
Сонирхуулахад, хүүхдийнхээ төлбөрийг төсвийн мөнгөөр төлүүлсэн асуудалд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ нь улсын төсөвтэй, татвартай ямарч хамаагүй албан газар. Энэ газарт 2000 оноос хойш компанийн гүйцэтгэх удирдлага менежментийг урамшуулах, сургалтын төлбөрийг тэглүүлэх гэсэн журам хэрэгжиж ирсэн. Энэ заалтын дагуу компани ашиггүй ажилласан тохиолдолд энэ урамшуулал хөнгөлөлтийг олгохгүй. Харин ашигтай ажилласан тохиолдолд олгодог. Би 2018 онд томилогдсон" гэх тайлбарыг өгсөн билээ.
| Л.Оюун-Эрдэнэ: Г.Ёндон сайдын одоогийн албан тушаалтай хариуцлага тооцох боломжгүй |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24