Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрд эргэн ирлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт АН-ын гишүүнчлэлээ сэргээж батлахаа гардсан. Өчигдөр гэхэд л намынхаа гишүүддээ зангиагүй уулзалт хийсэн мэдээллүүд цахимаар нэг хөвөрч байна.
Уг нь өнгөрсөн хугацаанд Ц.Элбэгдоржид улс төрдөө эргэн орох хангалттай хугацаа байлаа. Ерөнхийлөгчийн суудлаа 2017 онд өгөхийнхөө өмнө “Би улс төрд орохгүй. Олон улсын байгууллагад ажиллана” гэсэн утгатай ярилцлагыг өгч байсан эрхэм өнөөдөр ийнхүү эргэн ирж байна.
Түүний энэ алхам цаанаа хэд хэдэн зорилготой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Өнгөн дээрээ нэр хүнд нь унаад байгаа АН-д Ц.Элбэгдорж шиг удирдагч орж ирэх нь хамгийн ашигтай. Харин Ц.Элбэгдоржид намдаа буцаж ирэх нь түүний хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэгтэй холбоотой гэх.
Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Хуулийн байгууллагаас яллагдагчаар татаж буйгаа өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсоор танилцуулах гэсэн боловч Ц.Элбэгдорж гадаад улс руу явсан байсан юм. Харин үүний дараа Ц.Элбэгдорж Монголд ирснээр ийнхүү хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Шалгалтын ажиллагаа дуусч хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн, Ц.Элбэгдорж хэрэгтэй танилцсан гэх мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болж байна гэсэн үг.
Монголын хууль, шүүхийн байгууллага улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн холбогдсон хэргийг шийдвэрлэх явц эрчтэй байгаа. Энэ шуурганд Ерөнхийлөгч асан өртөх магадлал ч өндөр. Тийм ч учраас тэрээр улс төрийн намдаа эргэн орж, нуувчээ бэлдэж байгааг үгүйсгэхгүй билээ.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn
| Ц.Элбэгдоржийн улс төр ба эрүүгийн хэрэг |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24