Лхагва, 2024-11-27
Чуулган: Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаар нь илүү өргөн болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.26-ны өдрийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан байна. 
 
Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан юм. Уг хоригийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцээд хүлээж авах нь зөв гэж үзсэн. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "УИХ хоригийг хүлээн авснаар Ерөнхийлөгч ямар хүрээнд хууль санаачлах эрхтэй болоод байна вэ"
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "УИХ-ын тухай хуулийн 38 дугаар зүйлд хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг заасан. Энэ хуулийн 38.1-д дэгтэй холбоотой асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүд санаачилна, 38.2-т Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна, 38.3-т зөвхөн Засгийн газрын санаачлах хуулиудыг заагаад, энэ хуулиудыг УИХ, Ерөнхийлөгч санаачлахгүй гэсэн заалт байсан. 
 
Одоо бол 38.1, 38.3-т заасан хуулиудыг Ерөнхийлөгч санаачлахгүй, бусад хуулиудыг болно гэж өөрчилсөн. Үндсэндээ Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй адил хууль санаачлах эрхийн хүрээ хязгаартай болсон. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаар нь илүү өргөн болсон" 

Чуулган: Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаар нь илүү өргөн болсон
2020-11-05 14:45:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0