Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга, хатагтай Даниэла Гашпариковаг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд хатагтай Даниэла Гашпарикова цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд талархал илэрхийлээд Монгол Улсад ажилласан гурван жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар товч танилцууллаа.
Тэрбээр, “Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд парламентын хуралдааны дэгийн асуудлаар олон улсын парламентын жишиг, чиг хандлагатай харьцуулсан иж бүрэн судалгаа шинжилгээг анх удаа хийж дуусгасан талаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсонд талархалтай байна” гээд бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласан парламент болон түүний Тамгын газрын хамт олонд ажлын амжилт хүсэв.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хатагтай Даниэла Гашпариковаг идэвх санаачилгатай ажиллаж байсныг онцлоод цаашдын ажилд нь амжилт хүсэв. Мөн тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжиллаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга, хатагтай Даниэла Гашпариковаг Бүгд Найрамдах Монтенегро Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдож байгаа аж гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Ц.Цолмон Даниэла Гашпариковаг хүлээн авч уулзав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24