Монгол Улсын Их Хурлаас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитоор үнэлэх, цаашид юу хийвэл зохих талаар өнөөдөр Төрийн ордонд болсон “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр яригдлаа.
Улсын Их Хурлын гишүүд, Монголбанк, Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага, Мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, аж ахуйн нэгж, салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон тус хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Одоогоос 10 жилийн өмнө 100,000 айлын орон сууц төсөл хэрэгжүүлнэ, бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоно гэхэд итгэх хүн цөөн байлаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт туссан Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон 5572 км авто зам барих, "100 мянган айлын орон сууц" төслийн хүрээнд Улаанбаатар хотын 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд 25 мянга хүртэлх айлын орон сууцны хороолол барих зорилт үндсэндээ бүрэн хэрэгжлээ…
Хэдийгээр хөтөлбөрт туссан орон сууц, авто зам гээд том зорилтууд биелэгдсэн ч тэдгээртэй уялдаатай бусад зорилтууд хэрэгжилгүй орхигдсон. Тухайлбал агаар хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэх ёстой байсан ногоон байгууламж, гэр хорооллын янданг бууруулах, утаа бууруулах асуудал орхигдлоо. Эрчим хүчний 5 дахь эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах зорилт цаасан дээр үлдсэн” хэмээн тэмдэглэв.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар алдаа гарч байна вэ, яагаад бүрэн хэрэгжихгүй байна вэ гэдгийг судалж, хөтөлбөрийг бүхэлд нь үнэлэн, санал дүгнэлт гаргах, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг хөтөлбөрийг бүхэлд нь үнэлж, санал дүгнэлт гарган, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллаж байна.
Хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ мөн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлоход өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон.
Түүнчлэн, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д туссан зорилтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нь чухал болохыг мөн онцлон тэмдэглэсэн юм.
Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв.

Дараа нь “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт хийсэн үнэлгээний урьдчилсан дүгнэлт, цаашид анхаарах асуудал” сэдвээр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт дэвшүүлэх зарим санал” сэдвээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийг тусгах нь” сэдвээр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар илтгэл тавилаа.
Мөн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт салбарын асуудлыг хэрхэн тусган хэрэгжүүлж байгаа талаар бүх яамдын төлөөлөл танилцуулга мэдээлэл хийсэн.
Төгсгөлд нь хэлэлцүүлэгт оролцогчид хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үг хэлж, санал гаргалаа.
| “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг үнэлэн, цаашид авах арга хэмжээг хэлэлцлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24