Лхагва, 2024-11-27
Ажлын байранд урьж байна

УЛААНБААТАР ХОТЫН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ  ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 
Албан тушаалын чиг үүрэг: Төсөл хэрэгжүүлэх нэгж болон төслийн  менежерийн удирдлага доор БОЭМААН-ийн мэргэжилтэн нь Төслийн менежер, Барилгын инженер, Талбайн инженер болон төслийн бусад багийн гишүүдтэй нягт хамтран ажиллана. БОЭМААН-ийн мэргэжилтний ерөнхий үүрэг бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, нийгэм, байгаль орчны холбогдох хууль тогтоомж, журам, удирдамж болон тодорхойлолтыг нийцлийн хангах замаар Компанийн үйл ажиллагаанаас үүдэн хүмүүс ба байгаль орчинд хохирол учруулахгүй байх нөхцлийг хангах юм. Мэргэжилтэн нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны аюулыг арилгах болон төсөл хэрэгжилтийн туршид Компанийн үйл ажиллагааны эерэг нөлөөллийг дээшлүүлэхийн хажуугаар байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад шаардлагатай арга хэмжээнд зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Хэнд тайлагнахТХН-ийн удирдагч

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

• Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, нийгэм, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бэлтгэх болон шинэчлэх, тэдгээрт тогтмол хянан шалгалт хийж байнга шинэчилж байх.
• Байгаль орчны нийгмийн үнэлгээ эрх бүхий хяналтын байгууллагаар батлуулах, Байгаль орчин, нийгмийн магадлан шинжилгээний дүгнэлтийг баталгаажуулах. 
• БОНҮАХ-ийг эхлүүлж хэрэгжүүлэх, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.
• Компанийн Хөгжлийн Зөвлөхийн дэмжлэгтэйгээр Компанийн хөгжил, Оролцогч талуудын оролцоо болон Хотыг дэмжих хөтөлбөр зэргийг тухайн Зөвлөхтэй гэрээ байгуулсанаас хойш 24 сарын дотор хэрэгжүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах.
• Төслийн хэрэгжилттэй холбоотой аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, нийгэм, байгаль орчны асуудлаар төслийн ажилтнууд, гэрээт гүйцэтгэгч зөвлөх болон бусад оролцогч талуудад зөвлөгөө, зааварчилгаа өгөх.
• Байгаль орчин, Нийгэм, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны гэрээний шаардлагуудыг тодорхойлж гэрээт гүйцэтгэгчийн менежментийн системийг хэрэгжүүлэх.
• Шаардлагатай үед техникийн тодорхойлолтын зохих загварыг боловсруулан бэлтгэх болон бусад асуудлаар ТХН-д төслийн удирдлагын туслалцаа үзүүлэх; БОН-ийн үйл ажиллагааны хөтөлбөр болон байгаль орчин, нийгмийн удирдлага ба мониторингийн төлөвлөгөө (БОНУМТ)-г хэрэгжүүлж холбогдох бүх тайланг хуваарийн дагуу Банканд хүргүүлэх.
• Байгаль Орчин Нийгмийн Судалгаа, БОНҮАХ, БОНУМТ болон  Оролцогч талуудын Оролцоог Хангах Төлөвлөгөөнд тус тус тодорхойлсон Гэрээт гүйцэтгэгчийн Байгаль орчин, Нийгмийн Удирдлагын Төлөвлөгөө болон бусад байгаль орчин, нийгэм, эрүүл мэн, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг бүх томилогдсон гэрээт гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын гэрээний шаардлагаар оруулах. 
• Төсөлд олгосон тусгай зөвшөөрөл, лицензэд багтсан байгаль орчин, нийгмийн аливаа шаардлагуудыг гэрээт гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчдийн тухайн хэрэгжүүлэх гэрээний заавал мөрдөх үүргээр тусгах.
• Байгаль орчин, Нийгэм, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны гэрээний шаардлагуудын нийцэлд хяналт тавих.
• Төслийн ажилтан, зөвлөх, гэрээт гүйцэтгэч, бусад оролцогч талууд болон Компанийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаархи мэдлэгийг дээшлүүлэхэд Төслийн менежерт дэмжлэг үзүүлж Компанийн удирдлагатай нягт хамтран ажиллах.
• БОЭМААН-д эрсдэлийн үнэлгээ хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
• Төслийн (Захиалагч болон ТХН-ийн ажилтнуудын) сургалтыг хэрэгцээг тодорхойлох, БОЭМААН-ийн сургалт, семинарийг Компанийн төслийн баг, гэрэ гүйцэтгэгч, зөвлөх болон бусад оролцогч талуудад зохион байгуулж явуулах.
• Ажлын талбай болон ажилтнуудын ажилд тогтмол үзлэг шалгалт хийж аливаа асуудал болон үл нийцлийг тодорхойлох, аюултай эсвэл хортой байж болох үйлдэл, ажиллагааг илрүүлсэн тохиолдолд шаардлагатай залруулах арга хэмжээг авах.
• Бодис, үйлдвэр, тоног төхөөрөмж гэх мэт зүйлсийн суурилуулалт, засвар үйлчилгээ болон устгах ажилд хяналт тавьж тэдгээр нь холбогдох хууль тогтоомж болон салбарын хамгийн шилдэг практик туршлагын дагуу хийгдэж байгаа байдлыг хангах.
• Аливаа осол (болон гарах дөхсөн осол)-ыг бүртгэн шалгаж шалтгааныг тодруулж үйл явцыг сайжруулах зөвлөмжийг санал болгох.
• Аливаа осол (болон гарах дөхсөн осол)-ын талаар тайланг бэлтгэж байгаль орчны талууд болон олон нийтийн харилцаатай холбоотой үйл ажиллагааны мэдээллийг багтаасан статистикын мэдээллийг эмхэтгэн гаргаж Төслийн менежерт танилцуулах.
• Ажилчид, Компанийн албан тушаалтнууд, бусад оролцогч талууд болон олон нийтийг хамруулан бүх хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд эрсдэлд гарахгүй байхаар ажлын байрны аюулгүй орчинг байнга хангах.
• Гадны Оролцоог Хангах Төлөвлөгөө болон Гомдол хүлээж авах, барагдуулах журмыг хэрэгжүүлэх.
• Байгаль орчин, нийгмийн судалгаа ба аудит, Оролцогч талуудын оролцоог хангах төлөвлөгөө болон БОНҮАХ-ийн дагуу санал болгосон эрсдэлийг бууруулах арга хэмжээ ба асуудлын хянан шалгалтанд тулгуурлан одоогийн тулгамдсан асуудлын талаар гүнзгий ойлголт авах зорилгоор байгаль орчны удирдлагын практик ажиллагааг хэрэгжүүлж үүрэгт ажилтныг тодорхойлсон БОНҮАХ-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, шаардлагатай бол БОНҮАХ-ийн арга хэмжээ тус бүрийг цаг хугацааны хуваарилалтанд оруулсан энгийн алхам/даалгварт хуваах.
• БОНҮАХ-т тодорхойлсон арга хэмжээний зүйлсийг хэрэгжүүлж Зээлдүүлэгч болон бусад оролцогч талуудад хүргүүлэх тогтмол хугацааны тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
• Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны бүх бодлог, журам, дүрэм болон зохицуулалтыг мөрдөж байгаа байдлыг хангаж тогтмол хянан шалгалт хийн мэдээлж байх.
• Гэрээт гүйцэтгэгч нь ажлын байранд дээрхи эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой бүх заавал мөрдөх/хууль ёсны үүргээ биелүүлж байгаа болон шаардлагатай сургалтанд суусан, тайланг бэлтгэсэн байдалд шаардлага тавих.
• БОЭМААН-ийн шалгалт, эрсдэлийн үнэлгээ болон ажлын горим нь зохих ёсоор хийгдэж байгаа байдал болон гэрээт гүйцэтгэгч, ажилтнууд нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа байдлыг хангах.
• Хог хаягдлын менежмент, биологийн төрөл зүйл болон цаг уурын өөрчлөлтийн хор хөнөөлийг бууруулах, дасан зохицох байдлын чиглэлээр Компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. 
• Оролцогч талуудтай хийх зөвлөгөөн, хүний эрх, хөдөлмөрийн нөхцөл, соёлын өв болон нийгмийн бүх салбарын оролцоог харгалзаж үзсэн байдлыг хангах.
• БОЭМААН-ийн бодлого, тогтолцоо, горим болон удирдамжийг зохих ёсоор шаардсан үед боловсруулах.
• БОЭМААН-ийн сургалтын бүртгэлийг үнэн зөв баримтжуулсан байдлыг хангах.
• БОЭМААН-ийн үзлэг, аудит болон шалгалтийг баримтжуулах бүрэн хөтөлбөрийг бий болгох.
• Төслийн ажилтнууд, гэрээт гүйцэтгэгч, зөвлөх болон бусад оролцогч талуудад эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны сургалтын зохион байгуулалттай хөтөлбөрийг (мөн чиглүүлэх хөтөлбөрийн хамт) үүсгэн хэрэгжүүлэх.
• Ажлын байранд дээрхи эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой бүх талбаруудын талаар бүрэн мэдээлэлтэй байж холбогдох аливаа өөрчлөлтийг оролцогч талуудад мэдээлж байх.
• Эрүүл мэнд, аюулгүй байдлын үйл ажиллагааны талаар Төслийн менежерт тогтмол тайлагнах.
• Ажлын байранд дээрхи хурал, уулзалтанд тогтмол оролцож БОЭМААН-ийн холбогдох асуудлуудын талаар мэдээлж шаардлагатай зөвлөгөөг өгөх.
• Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны асуудалтай холбоотой хэлэлцүүлэх, семинар, хурал, сургалт зэрэг үйл ажиллагаанд оролцох.
Мэргэжлийн чиглэлтэй холбоотой Төслийн менежерийн даалгасан өөр бусад ажлуудыг гүйцэтгэх.

Тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлага

Байгаль орчин, Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн нь  хог хаягдлын  төсөлд ажиллаж байсан туршлагатай, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нийгмийн чиглэлээр мэргэжлээрээ 5 (таван) доошгүй жил ажилласан Байгаль Орчны нарийвчилсан үнэлгээ, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нийгмийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байсан туршлагатай байх. Үүнд:
- Нийгэм, Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг боловсруулах, холбогдох нийгмийн ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  үр дүнг олон нийтэд мэдээлэх болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх олон улсын санхүүгийн байгууллагуудын төслүүдэд болон Монголтой ижил нөхцөл байдалтай улс орнуудад ажиллаж байсан туршлагатай байх 
- Мэргэжилтэн нь Европын Холбооны болон Монгол улсын байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх хууль тогтоомж, шаардлагууд болон ЕСБХБ-ны байгаль орчин, нийгмийн шаардлагуудын талаар ерөнхий мэдлэгтэй байх ба холбогдох төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байсан туршлагатай байх. Мөн түүнчлэн ISO 14001, ISO 45000 (OHSAS 18001), ILO гэх мэт удирдлагын тогтолцооны шаардлагуудыг хэрэгжүүлсэн байсан практик туршлагатай бол давуу тал болно.
-Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэйдээрхшаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыгбитүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

• Өргөдөл;
• Анкет;
• Ихдээд сургуулийн дипломгэрчилгээ /нотариатаарбаталгаажуулсан/;
• Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёртодорхойлолт /эх хувиар/.

Өргөдлийг 2020 оны 11 сарын 25-ны өдөр дуустал 09.00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авнаӨргөдлийн материалыг буцаан олгохгүй бөгөөдшаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийгдуудаж ярилцлага хийж шалгаруулнаСонгоншалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашигсонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Ажлын байранд урьж байна

2020-11-11 18:16:49
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0