Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2019.04.01/ Бүгд Найрамдах Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүн Хосе Игнацио де Мендигүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Хосе Игнацио де Мендигүрэн УИХ-ын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Аргентины Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн хувьд түүхэн айлчлал болж байгааг онцоллоо. Тэрбээр, Аргентин-Монголын парламентын найрамдлын бүлгийг Аргентины Төлөөлөгчдийн танхимд байгуулсан болохыг дуулгаж, 2019 оны 1 дүгээр сард болсон Монгол, Аргентины ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтын дүнд энэхүү айлчлалыг хийж байна. Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Аргентин, Монголын харилцаанд чухал ач холбогдол өгч, Монголтой харилцах хамтын ажиллагааг өргөжүүлэх тус улсын бодлого байдаг болохыг тодотгов.

манай хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгааг уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Тэрбээр, сүүлийн жилүүдэд Монгол, Аргентины хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч байгааг дурдав. Тухайлбал, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд саяхан Аргентин Улсад айлчил
Талууд уулзалтын үеэр хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, ноос, ноолурын хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүн Хосе Игнацио де Мендигүрэнийг хүлээн авч уулзав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24