Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэж, дотооддоо халдварыг алдлаа. Халдварт цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг идэвхжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2020 оны 12-р сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгасан. Бид цаг алдалгүй бүхий л арга хэмжээг авч байна. Бид богино хугацаанд цар тахлыг барьж, хяналтдаа авахаар ажиллаж байна. Ард иргэд хүнд нөхцөлд амьдарч байгааг ойлгож байна. Бид цар тахалтай хамт амьдрах нь тодорхой боллоо.
Хүнд цаг үеийг дэлхий ертөнц тэр аяараа туулж байна. Төр засгаас гаргасан шийдвэрийг эв нэгдэлтэй хэрэгжүүлж чадсанаар цар тахлыг хязгаарлан барьж, хориглон тогтоож чадна. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт голомт илэрсэн. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 1, Говьсүмбэр аймагт 1 гээд 30 иргэн цар тахлын халдвар аваад байна.
Эдгэрч гарсан 324 иргэнээс дахин шинжилгээ авсан, халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хүнд хүн алга. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлснээр 12 мянган хүн бэлэн байдалд ажиллаж байна. Улаанбаатарт 51, Сэлэнгэд 24, Дархан-Уул аймагт 14 гээд нийт 90 цэгт шинжилгээ авч байна. Цаашид улам нэмэгдүүлнэ. Төмөр замд ажиллаж байгаа хүмүүсийг бүхэлд нь шинжилгээнд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар 23528 хүний шинжилгээг түргэвчилсэн оношлуураар, PCR шинжилгээг 4237 хүнд хийгээд байна.
Сахилга хариуцлага дэг журмыг улам чангаруулах нөхцөл үүслээ. Вакцин гарах сураг байгаа ч манайд орж ирэхэд хугацаа хэрэгтэй. Бидэнд нэг вакцин байгаа нь сахилга хариуцлага.
Улсын эдийн засаг хүндрэлтэй байна, Монгол Улс байгаа бүх боломж нөхцөлөө гаргаж байна. Бидний боломж хэмжээтэй.
Өнөөдрийн хуралдаанаар 23 арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо.
18 насны хүүхдэд олгох сар бүрийн 100 мянган төгрөгийг түргэн шуурхай олгох
Хүнсний салбарт ажилладаг байгууллагын ажлын хэсэг байгуулан, савлалт, хүргэлт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулахыг даалгалаа
Ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүүн худалдаалдаг аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэм барих
Бүх төрлийн шуудан илгээмжийг ариутгаж ажиллах
2021 оныг дуустал оношилгоо эмчилгээнд хэрэглэх эм эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт зэргийг импортын татвараас чөлөөлөх хуулийг иргэдэд таниулах
Аж ахуйн нэгжүүдийг ажиллуулах талаар судалж, яаралтай танилцуулахыг сайд нарт үүрэг болголоо
Хүн хоорондын зай барих, амны хаалт, өдөр тутамд ариутгал хийх зөвлөмжийг ил тод байршуулж, олон түмэн мэддэг, дагадаг боломж нөхцөлөөр хангаж, эв соёлыг харуулсан нэвтрүүлэг контентыг бүтээж, олон нийтэд хүргэхийг үүрэг болголоо.
Бид цар тахалтай хамт эдийн засгаа уналтад оруулж болохгүй, эдийн засгаа хуучин хэвэнд нь оруулах ажил чухал. Хамгийн чанга хорио цээрийн дэглэмийг барьж чадвал бид тархалтыг барьж чадна. Бид үхэх сэхэхийн зааг дээр амьдарч байна. Бид амьдрах ёстой.
У.Хүрэлсүх: Бид үхэх сэхэхийн зааг дээр амьдарч байна. Бид амьдрах ёстой |
|