Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Дэлхийн банкны группын БНХАУ, Монгол Улс, БНСУ хариуцсан захирал Мартин Райзир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Мартин Райзирыг шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэж, бид Монголын эдийн засгийг шинэчлэх хөтөлбөрийг дэмжих зорилго бүхий “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн тогтолцоонд амжилттай шилжихэд Дэлхийн банкны зүгээс бүхий л салбарт дэмжлэг үзүүлж ирснийг цохон тэмдэглэж, Дэлхийн банк нь Монгол Улсын итгэлтэй түнш юм гэлээ.
Дэлхийн банкны группын БНХАУ, Монгол Улс, БНСУ хариуцсан захирал Мартин Райзир УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад 18 жилийн дараа дахин ирж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр, Дэлхийн банк, Монгол Улсын хамтын ажиллагаа олон жил үргэлжилж байгаа хэдий ч өнөөдөр Дэлхийн банкны группын Олон улсын санхүүгийн корпораци Монгол Улстай хамтран ажиллах хүрээ гурав дахин тэлсэн. Иймд бид Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа амжилттай тогтворжуулахад Монгол Улсын Их Хурлын дэмжлэг чухал болохыг тэмдэглээд бэрхшээлийг даван туулсан нь гүйцэтгэх ба хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын хүчин чармайлт юм гэлээ.
Мөн тэрбээр, Эдийн засгийн менежментийг дэмжих Хөгжлийн бодлогын санхүүжилтийн үйл ажиллагаа (EMSO)-ны хөтөлбөрийн хоёр дахь тайланг ирэх зургадугаар сард гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр нэмэлт санхүүжилт олгох боломжтой аж. Түүнчлэн Дэлхийн Банкны Групп нь дэлхийн зарим улс орнууд үүний дотор Монгол Улстай байгуулсан Түншлэлийн стратегийн хүрээний хамтын ажиллагааны хэрэгжилт дуусч байгааг дуулган, Түншлэлийн шинэ стратегийн хүрээг байгуулахад Монгол Улсын Их Хурлын даргын санал чухал болохыг дурдаж байлаа.
зорилго нь шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахад оршино гэлээ. Мөн тэрбээр Монголын эдийн засаг хэдийгээр солонгорч байгаа ч уул уурхай салбараас шалтгаалж байна. Үүний зэрэгцээ банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг сайжруулах шаардлага бий. Мөн бид Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний экспортлогч орон болох зорилт тавиад байна гээд талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтад Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, Монгол Улс дахь Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Суурин төлөөлөгч Руфат Алимарданов болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10