Лхагва, 2024-11-27
Хөл хориог Улаанбаатарт дахин 3 хоног сунгах хувилбар яригдаж байна

Коронавируст цар тахал дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан голомтлон тархаж буй газруудад хатуу хөл хориог хэсэгчлэн энэ сарын 11 хүртэл сунгаад байгаа билээ.
 
Тодруулбал, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэвээр байгаа бол бусад аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа юм.
 
Тэгвэл Улаанбаатарт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин гурван хоног буюу 12 сарын 11-14 хүртэл, Архангай, Сэлэнгэ аймагт 14 хоног сунгах хувилбарууд яригдаж эхэлжээ. Өнөөдөр/2020.12.07/ Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог сунгах эсэх асуудлаар Засгийн газарт санал оруулах юм байна.

Хөл хориог Улаанбаатарт дахин 3 хоног сунгах хувилбар яригдаж байна
2020-12-07 16:20:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0