МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг 99.2 хувийн саналаар дэмжиж, тогтоол гаргасан. Одоо МАН-ын Бага хурлаас гаргасан тогтоолыг буюу Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж, үүний дараа Ерөнхийлөгч уг саналыг УИХ-л оруулах үүрэгтэй юм.
МАН-ын Бага хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, дэмжсэн намынхандаа талархаж, бүх хүчээ дайчлан ажиллахаа илэрхийлжээ. Тэрээр "Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна.
Нийгэм, эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд намын удирдлагууд, намын нөхөд, үе, үеийн Ерөнхий сайд нар болон эдийн засагч нартай зөвлөлдөж, ажиллана. Ер нь цаашдаа манай улс Эдийн засгийн хөгжил, инновацийн яам байгуулж, тогтвортой бодлоготой явах учиртай. Энэ асуудлыг шийдэх ёстой. Харин одоо шийдэх үү, аажмаар шийдээд явах уу гэдгээ ярилцаж байгаад шийд гаргах ёстой гэж бодож байна. Мөн танхимаа бүр
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжил, инновацийн яам байгуулна |
|