Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан 09 цаг 22 минутад 62.5 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ш.Адьшаа нар гадаад улсаас иргэдээ татан авчрах үйл явц, учирч буй бэрхшээлийн талаар асууж тодруулсан юм.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэг жилийн хугацаанд 119 удаагийн тусгай үүргийн захиалгат нислэгээр нийт 28,359 иргэнээ татан авчээ. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 1,659 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдварын 75 хувь нь дотоод халдвар байна. Иймд дотоодын халдварын тархалт болон тусгаарлах байрны нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад улс оронд гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Улаанбаатар хотод 39 тусгаарлах байр буюу зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг байгууллага байна.
Одоогийн байдлаар 31 тусгаарлах байранд дотоодын болон тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээ тусгаарласан. Өнөөдрийн байдлаар 9 тусгаарлах байранд 800-1,000 хүнийг хүлээн авах боломжтой байна. Өнгөрөгч 11 дүгээр сард хийгдэх байсан тусгай үүргийн 5 нислэг цуцлагдсан учраас энэ сард 3 удаагийн нислэгийг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 160 гаруй иргэнээ татан авна. Хоёрдугаар сард татан авалтын үйл ажиллагааг эрчимжүүлж долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байхаар төлөвлөж байна. Ингэвэл ирэх сард 800-1,000 иргэнээ татан авах боломжтой болно. Гол бэрхшээл тусгаарлах байртай холбоотой байдаг. Өвлийн улиралд зөвхөн зочид буудлыг л ашиглах боломжтой.
Гэвч эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол үйлдвэрлэл, харуул хамгаалалт зэрэг олон шаардлага хангахгүй байгаагаас халдвар алдах эрсдэл өндөр байна. Тусгаарлах байрны нэг өдрийн зардал нь 50 мянган төгрөг. Үүнээс өндөр бол иргэдэд санхүүгийн хүндрэл учруулдаг гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян хариулт өгөв.
Мөн Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг гишүүдийн асуултад хариулахдаа, “Гадаад харилцааны яамнаас өнгөрөгч оны 11 дүгээр сар хүртэл гадаадаас иргэдээ эрчимтэй татан авч, эх орондоо буцах хүсэлт гаргах иргэдийн тоо 2,000-аас доош орсон байсан. Тухайн үеийн тусгай үүргийн нислэгийн зорчигчийн дүүргэлт 70-80 хувьтай байсан. Дотоодын халдвар тархсанаас хойш татан авалтыг зогсоосны улмаас буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 8,612 болсон. Үүнээс хамгийн олон нь БНСУ-д гацсан 4,968 иргэн байна. Буцах хүсэлтэй иргэдийн шалтгааныг Улсын онцгой комиссоос гаргасан таван шалгуураас гадна хүсэлт гаргасан огноогоор нь эрэмбэлж шийдвэрлэж байгаа.
“Иргэдэд туслах сан”-д жил бүр улсын төсвөөс 240 орчим сая төгрөгийг төсөвлөдөг. Улсын онцгой комисст хүсэлт тавьсны дагуу иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандив тусламжаас өнгөрөгч 8 дугаар сард 300 сая төгрөгийг “Иргэдэд туслах сан”-д авсан. Одоогийн байдлаар 167 сая төгрөг үлдсэн байна. Өнгөрөгч жил гаруйн хугацаанд гадаад, дотоод эх үүсвэрээс 800 иргэнд 3.1 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэгийг үзүүлээд байна” гэлээ.
Хүний эрхийг хамгаалах, зөрчлийг арилгах чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулсан гишүүдийн асуултад Хүний эрхийн үндэсний комиссын хоёр гишүүнийг томилж, Улсын онцгой комисстой мэдээллийг тухай бүрд солилцож, шаардлагатай зөвлөгөөг өгч ажиллаж байна. Дотооддоо халдвар алдсанаас хойш Хүний эрхийн үндэсний комисст 88 гомдол ирснээс 47 нь зорчих эрх буюу эх орондоо буцах хүсэлттэй холбоотой байна. Гомдол мэдээллийг дагуу шалгалт явуулах, мэдээлэл цуглуулах ажиллагааг хийсэн. Гадаадад байгаа Элчин сайдын яамдтай байнгын холбоотой ажиллаж, шаардлагатай зөвлөгөө, авах арга хэмжээний талаар саналуудаа солилцож ажиллаж байгаа гэж ХЭҮК-ын гишүүн, даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан хариулт өгөв.
Хүний эрхийн дэд хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Б.Энхбаяр нар үг хэллээ. Гишүүдийн зүгээс Үндсэн хуулиар олгосон иргэний эрхийг эдлүүлж, иргэдээ цаг алдалгүй татан авах, түүнд шаардлагатай санхүүжилтийг нэмэх шаардлагатай. Мөн цагдан хорих, баривчлах, түр саатуулах байр, сэтгэцийн эрүүл мэндийн төвд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настнуудыг халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах хэрэгтэйг хэлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа тогтоолын төсөлд “гадаадад байхдаа коронавирусний халдварын шинжилгээ нь эерэг гарсан иргэнийг тухайн улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах, улмаар эх орондоо ирэх боломжийг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх” гэснийг нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Ингээд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай хангуулах зорилгоор уг тогтоолын төсөлд,
Г.Ариунбуян: Ирэх сард 800-1,000 иргэнээ гадаадаас татан авах боломжтой болно |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10