Өнөөдөр УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүд нэгдэн энэ долоо хоногт шинээр байгуулагдах “Шинэ үеийн” гэх тодотголтой Засгийн газрын бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь буюу Засгийн газрын таван гишүүнийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэхийг МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын бага хурлаас Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнэ нараас хүссэн байна.
2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч МАН нь “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангана” гэж тусгасан байдаг юм байна.
Ийнхүү шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр Монгол улсын хэмжээнд нийгмийн тулгамдаад буй ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгал экологи, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж зэрэг олон асуудлуудад шинээр байгуулагдах Засгийн газрын бодлогыг чиглүүлж, хүний эрх, жендерийн тэгш байдлын мэдрэмжтэй бодлого шийдвэрүүдийг гаргахад чухал нөлөөтэй гэж үзжээ.
Мөн түүнчлэн “Шинэ үеийн” Засгийн газарт эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнээр улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, улс төрийн намуудын төлөвшлийг сайжруулах, улс төрийн шинэ жишиг, шинэ соёлыг бүрдүүлэх, улмаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад онцгой ач холбогдолтой гэж тэд албан хүсэлтээ дурьдсан байна.
Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнэ мөн шинэ Засгийн газрын бодлогоо тодорхойлохдоо жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч ажиллана гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь бодит ажил хэрэг болох эсэх нь удахгүй тодрох сайд нарын нэрсээс тодорхой харагдах бололтой.
УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүдээс гаргаж буй санал
Эмэгтэй гишүүд: Засгийн газрын гишүүдийн 30-аас доошгүйг эмэгтэйчүүдээр бүрдүүлэхийг хүслээ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10