Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа ажилласан, төрийн нууц мэдээлэл сайтай Н.Багабандийг Монгол Ардын Нам Засгийн эрх барих бүрийд "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүнээр томилож ирсэн байдаг. Тэгвэл түүнийг чөлөөлөх талаар чих дэлсээд эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой"-н ТУЗ-ийн гурван гишүүний нэгийг нь чөлөөлнө гэдгээ мэдэгдэхдээ нэр заагаагүй ч үг нь Н.Багабандид хаяглагдсан байж болох талтай.
Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн томилгоог хэлэлцэх үеэр цагтаа Н.Багабандийн туслахаар ажиллаж байсан, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Оюу Толгой" авилгаар байгуулагдсан нь тогтоогдож байгаа. Ард түмэн нь хорирчихоод байхад төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн нь ашиг орлого олоод сууж байж таарахгүй. “Оюутолгой"-н ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй. Хэвлэлээс бид түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг дарамтлаад "Оюутолгой"-н ТУЗ-д үлдсэн гэдэг мэдээллийг аваад сууж байсан. Одоо Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй” гэсэн юм.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн их мэдээлэлтэй хүмүүс төрд ажиллачихаад дараа нь "Оюутолгой"-д ажиллаж, бүх мэдээллийг өгдөг. Үүнтэй холбоотой олон асуудал байна. Цаашлаад "Оюутолгой"-н ТУЗ-ийн нэг гишүүнийг солино. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд л тоглохоос өөр гарцгүй юм билээ” гэх тайлбар нь Н.Багабандид зориулсан нь тодорхой болж буй. Тиймээс удахгүй Н.Багабандийг "Оюутолгой"-н ТУЗ-аас гаргах болтой.
Н.Багабандийг "Оюу Толгой"-н ТУЗ-аас гаргана |
|