Лхагва, 2024-11-27
ОХУ-ын Элчин сайд "Спутник V" вакциныг Д.Сумьяабазарт танилцуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хот анх1957 онд Москва хоттой ах дүүгийн харилцаатай болсон. Түүнээс хойш Новосибирск, Эрхүү, Улаан-Үд, Казань зэрэг 10 гаруй хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай бөгөөд тус хотуудтай хамтран ажиллаж, харилцан туршлага судлан, олон бодит үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирсэн. Хоёр улсын хамтын ажиллагаанд боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд бид ОХУ-тай боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Цаашид хоёр улсын уламжлалт найрамдалт харилцаа, хотуудын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.  
 
Элчин сайд И.К.Азизов энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойн арга хэмжээний үеэр Улаанбаатар хотноо “Москвагийн өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах боломжтой талаар онцоллоо. Мөн ОХУ-д бүтээсэн 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодог коронавирусийн эсрэг "Спутник V" вакцины талаар танилцуулав. Түүнчлэн Улаанбаатар хотноо Орос-Монголын хамтарсан Их сургуулийг байгуулах төслийн талаар санал солилцов.
 
Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.

ОХУ-ын Элчин сайд "Спутник V" вакциныг Д.Сумьяабазарт танилцуулав
2021-02-04 19:32:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0